Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо

Үүсгэн байгуулагчид

Тус холбоог доорх компаниуд үүсгэн байгуулсан болно

“М СИ ЭС ИНТЕРНЕЙШНЛ” ХХК

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс компани шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон Групп юм.

“ЭРЧИМ ИНЖЕНЕРИНГ” ХХК

Компанийн үндсэн үйл ажиллагаа нь эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, уул уурхайн цахилгаан хангамж, тэдгээрийн тоног төхөөрөмжийн барилга угсралт, засвар болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

“ШУГАМ” ХХК

“Шугам” ХХК 1994 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний цахилгаан байгууламжийн ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаас гадна инженерчлэл, судалгаа шинжилгээ, цахилгаан хангамжийн төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө өгдөг.

“ЭРЧИМ ТӨСӨЛ” ХХК

Манай компани нь 1993 оноос үйл ажиллагаа явуулж байгаа мэргэшсэн архитектор, инженерүүдтэй зураг төслийн ууган байгууллагуудын нэг юм.

“СЭЭМИЙ” ХХК

Манай компани нь зураг төслийн үйлчилгээ үзүүлнэ.

Манай компани нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 2003 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн ба эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, цахилгаан болон дулаан хангамж, эрчим хүчний менежмент, барилга хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулж байна.

“ЯЛГУУН БАЯН” ХХК

Манай байгууллага 2008 оноос хойш үйлдвэр, олон нийтийн барилга, байгууламжийн цахилгаан, мэдээлэл холбоо, дохиолол, автоматикийн зураг төслийг боловсруулах, мөн тухайн чиглэлээр угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг.

“МОНХОРУС ИНТЕРНЕЙШНЛ” ХХК

Бид чанарыг эрхэмлэдэг уриатай МонХорус Интернэшнл ХХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд цахилгаан эрчим хүчний хангамжийн чиглэлээр ажиллаж байна.

“БАЯСАЛТӨГС” ХХК

Эрчим хүчний судалгаа, зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Удирдлагын баг

Эрчим хүчний салбарт олон жил ажилласан туршлагатай экспертүүд ажиллаж байна.
Uploaded image

Б.Авирмэд

Ерөнхийлөгч
President
Uploaded image

Ү.Бадамсүрэн

Гүйцэтгэх захирал
Chief Executive Officer

Эрчим хүчний барилга байгууламжийг барьж угсрах, тэдгээрийн техник эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулдаг мэргэжсэн компаниуд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ашгийн төлөө бус, нийгэм болон гишүүддээ үйлчилдэг Төрийн бус мэргэжлийн байгууллага юм.

Мэдээ мэдээлэл

Бидэнтэй холбоо барих

Манай холбооны хаалга үргэлж та бүхний өмнө нээлттэй байх болно.