Бидний тухай

2016-07-06

Тус байгууллага нь 2013 оны  10 сарын 28-ны  өдөр  эрчим хүчний зураг төслийн  мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчдийн санаачилгаар байгуулагдан  2013 оны  11 сарын 26-ны өдөр улсын  бүртгэлд бүртгүүлэн          тоот  гэрчилгээтэй хуулийн этгээд болсон.

Эрчим Хүчний Зураг Төсөл Зохиогчдын Холбоо /ЭХЗТЗХ/ нь  эрчим хүчний  барилга  байгууламжийг барьж, угсрах тэдгээрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон  зураг төсөл боловсруулдаг мэргэшсэн компаниуд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн  ашгийн төлөө бус,  нийгэм болон гишүүддээ үйлчилдэг мэргэжлийн Төрийн Бус Байгууллага юм.

ЭХЗТЗХолбооны эрхэм зорилго нь эрчим хүчний  барилга байгууламж, зураг төслийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад оролцох замаар зураг төслийн ажлыг  боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэх, гишүүн болон гишүүн байгууллага, тэдгээрийн  инженер техникийн ажилтнуудын  эрх ашгийг хамгаалах, гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, тэднийг бүх талаар хөгжүүлэхэд оршино.

Манай байгууллага нь зорилгоо биелүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  • Салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зарим тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх
  • Зураг төслийн ажилтай холбогдох хууль, тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандарт  боловсруулахад оролцох, түүнийг хэрэгжүүлэх
  • Зураг төслийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх, үндэсний зөвлөх үйлчилгээний байгууллагуудыг төлөвшүүлэх, гадаад орны зураг төсөлчидтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Зураг төслийн байгууллагуудын инженер теникийн ажилтнуудийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах
  • Зураг төслийн салбарын мэдээ, мэдээлэл цуглуулах, солилцох түгээх, мэдээллийн сан байгуулан үйл ажиллагаандаа ашиглах
  • Зураг төслийн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нэвтрүүлэх, мэдээллээр хангах, хууль эрх зүй, мэргэжлийн зөвөлгөө өгөх
  • Зураг төсөл боловсруулах, хянаж зөшөөрөлцөх, магадлал хийх, ажлын шат дамжлагыг багасгах  чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад тавих
  • Барилга байгууламжийн угсралтын явцад зохиогчийн хяналт хийх, байнгын ашиглалтанд оруулахтай холбогдсон норм, дүрэм, эрх зүйн баримт бичиг, төсөлд саналаа өгөх
  • Зураг төсөлчдийн залгамж халаа хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
  • Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, энэхүү ажиллагаандаа гишүүн байгууллага, гишүүдийг оролцуулж, нэгдсэн зохион байгуулалтын  удирдлагаар хангах
  • Төрийн болон гүйцэтгэх засаглалын байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх
  • Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр  хурал, семинар, уулзалт, хэвлэлийн бага хурал, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах
  • Гишүүн байгууллага гишүүдийнхээ ажил бүтээлд үнэлгээ өгөх шалгаруулалт хийх, төр засгийн шагналд тодорхойлох

Тус холбоог дараах компаниуд үүсгэн байгуулсан  болно. Үүнд:

  • Сээмий ХХК
  • Шугам ХХК
  • Эрчим Инженеринг ХХК
  • М Си Эс Интернэйшнл ХХК
  • Монхорус Интернэйшнл ХХК
  • Баясалтөгс ХХК
  • Ялгуунбаян ХХК
  • Эрчимтөсөл ХХК
  • Мон Энержи Консалт ХХК