Үйл ажиллагаа

2016-07-06

         ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ     

                                                 Нэг. Ерөнхий нөхцөл    

1.1.Энэхүү журмын зорилго нь “Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо” ГҮТББ (цаашид “Холбоо” гэх)­ын Удирдах Зөвлөл /цаашид "УЗ" гэх/­ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болон зарчмыг тогтооход оршино.  

1.2.Энэхүү журмыг Холбооны УЗ-ийн гишүүд дагаж мөрдөнө.       

                      Хоёр. Удирдах зөвлөл түүний бүтэц, зохион байгуулалт, зарчим     

2.1. Зөвлөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт бизнесийн таатай орчин, нөхцлийг бүрдүүлэн хөгжүүлэх, тус салбарт төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүд, дэмжигчдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгуулах, гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт ажил үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход санал гарган холбогдох эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх үйл ажиллагааг дэмжих, Холбооны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.  

2.2. Зөвлөл нь 5 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд, Ерөнхийлөгч болон бусад гишүүдээс бүрдэнэ.  

            2.3. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь Хуралдаан байна. Хуралдааныг ирэхээр мэдүүлсэн гишүүдийн 51 хувиас дээш ирц бүрдсэн тохиолдолд хүчинтэйд тооцож, шийдвэрийг оролцсон гишүүдийн олонхийн саналд үндэслэн гаргана.

2.4. Хуралдааны журмыг Зөвлөлөөр хэлэлцэж батлах ба уг журмын дагуу хуралдааныг зохион байгуулна.

            2.5. Зөвлөлийн гишүүд нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шударга, нээлттэй байх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагааны зарчмуудыг баримтална.   

                      Гурав. Удирдах зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл 

   3.1.Зөвлөлийн дарга нь Холбооны Ерөнхийлөгчбайх бөгөөд дараах бүрэн эрхтэй.

 3.1.1 Зөвлөлийн хуралдааныг удирдах, 

 3.1.2 Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, бодлого боловсруулахад санал оруулан хэлэлцүүлж батлах, 

 3.1.3 Ассоциацийн жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг батлах, 

 3.1.4 Зөвлөлийг бүрэн төлөөлөх, түүний төлөөлж мэдэгдэл хийх, 

                         3.1.5 Гүйцэтгэх захирал болон гишүүдийг удирдлагаар ханган ажиллах.

            3.2. Удирдах зөвлөл нь дараах чиг үүрэгтэй байна. 

                        3.2.1 Эрчим хүчний салбар /цаашид "салбар" гэх/­ын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн төсөл боловсруулах, түүнд санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах; 

                        3.2.2 Салбар дахь бизнесийн тааламжтай, тогтвортой орчинг бүрдүүлэхэд чиглэсэн санал боловсруулж, холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэх; 

                        3.2.3 Холбооны гишүүдийн болон салбарын хууль ёсны эрх ашгийг хохироосон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хянуулж өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар санал бэлтгэж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;  

                        3.2.4 Төрөөс явуулж байгаа эрчим хүчний салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой чиглэлээр төсөл боловсруулж, төрийн захиргааны байгууллагатай гэрээлэн хэрэгжүүлэгч байгууллагаар оролцох;  

            3.2.5 Салбарын бизнесийн болон төрийн бус байгууллага /ТББ/­ын өргөн түншлэл, бодлого, хамтын ажиллагааны цогц нэгдмэл байдлыг хангаж, шаардлагатай үед тэднийг төр засаг, гадаад болон дотоодод төлөөлөх; 

                        3.2.6 Салбарын хөгжлийн үзэл баримтлал, төсөл, хөтөлбөр боловсруулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;  

                        3.2.7 Ижил төстэй олон улсын ТББ­д гишүүнээр элсэх, ижил зорилготой дотоодын ТББ­тай хамтран  ажиллаж  бодлого,  үйл ажиллагааг нь  салбарын хүрээнд дэмжин ажиллах;   

            3.2.8 Салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, шагнал урамшууллын талаар холбогдох төрийн захиргааны болон ТББ­уудтай хамтарч ажиллана. 

            3.3 Удирдах зөвлөлийн дотоод ажил: 

                        3.3.1 Холбооны Гүйцэтгэх захирлыг ээлжит хуралдаанаас 3 жилийн хугацаатай олонхийн саналаар томилж, цалин хангамжийг тогтооно. 

                        3.3.2 Зөвлөлийн дэргэдэх хороодын бүтэц бүрэлдэхүүнийг батлах;

                        3.3.3 Гүйцэтгэх албаны бүтэц, орон тоо зардлын төсвийг тогтоо;  

                        3.3.4 Холбооны гишүүдийг эрчим хүч, түүний барилга, байгууламж, үйлдвэрлэл, үйлчлэгээний техник, технологи, эдийн засаг, санхүү, бүтээгдэхүүний зах зээл, үнэ холбогдох хууль тогтоомж болон бусад мэдээллээр хангах; 

  3.3.5 Гишүүдийг гадаад, дотоодын болон ОУ­ын байгууллагуудтай үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны шууд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх.    

                  Дөрөв. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах    

4.1 Хуралдааныг 2­оос дээш тасалсан, Холбооны үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол Холбооны Ерөнхийлөгч ба УЗ­ийн гишүүн, гишүүнээс нь татгалзах шалтгаан болно.  

            4.2 Зөвлөлийн гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ Хуралдаанд оруулж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ. 

            4.3 Хуралдааныг 1 удаа тасалсан тохиолдолд 1 удаа сануулах арга хэмжээ авч, дараагийн удаа хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ. 

             4.4 Зөвлөлийн гишүүд гишүүнээс өөрийн сайн дураар татгалзаж болно.  

   

                                                                  ­­­­­­оОо­­­­­­